1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer


Холбоос

FacebookGoogleYahooYoutube

“Жор бичилтийн стандартыг мөрдүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” нь сургалт

Дорнод аймгийн МХГ-аас санаачлан ЭМГ-тай хамтран “Жор бичилтийн стандартыг мөрдүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” сургалт, “Зөвлөлдөх уулзалт”-ыг Чадангууд цогцолборын хурлын танхимд 2013 оны 5 дугаар сар 29-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү сургалт, зөвлөлдөх уулзалтад аймгийн МХГ, ЭМГ-ын холбогдох албан тушаалтнууд, БОЭТ-ийн болон өрх, хувийн хэвшлийн эмнэлгүүд, сумдын эрүүл мэндийн төвийн дарга, эргэлтийн эмийн сангийн эрхлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагуудын эмийн мэргэжилтнүүд нийт 70 гаруй хүн оролцлоо.

Сургалтанд КРКА, Монфа компанийн эмч төлөөлөгчид “Зүрх судасны эмчилгээний орчин үеийн менежмент”, “Антибиотик эмийн зохистой хэрэглээ”, “Эмэн эмчилгээний орчин үеийн хандлага” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, эмч нарын сонирхсон асуултад дэргэрэнгүй хариулт өглөө.

ЭМГ-ын мэргэжилтэн Х.Оюунбилэг “Харилцаа, хандлага, ёс зүй”, эмийн мэргэжилтэн Х.Эрдэнэцэцэг “Эмийн жорын маягт, жор бичилтийн стандартын хэрэгжилт”, Ягаанцээнэ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Аззаяа “Анхан шатны эмнэлгүүдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, авч буй арга хэмжээ”, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч-эмч Д.Цэндсүрэн “Эрүүл мэндийн даатгалын жороор хөнгөлөлт үзүүлж буй эмийн олголт, тулгамдаж буй асуудлууд”, МХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Алтанбагана “Эрүүл мэндийн байгууллагын дотоод халдвараас Зөвлөлдөх уулзалт нь хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндэс сэргийлэх, өртөлтийн дараахь арга хэмжээ”, МХГ-ын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Байгалмаа “Эмийн зохистой хэрэглээний өнөөгийн түвшин, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

эм зүйн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байгаатай холбогдуулан эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудын үүрэг оролцоог идэвхижүүлэх, эмч эмийн мэргэжилтнүүдийн уялдаа холбоо, эмийн жор бичилтийн стандартын мөрдөлтийг сайжруулан эмийн зохистой хэрэглээг сайжруулан, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар зөвлөмж, уриалга гарган холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үр дүнд Монгол улсын Эмийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах, эмийн зохистой хэрэглээг бүрдүүлэхэд иргэдийн эмийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд эмийн зөв зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эрүүл мэндийн эрсдэлээс өөрсдийгөө хамгааллахыг уриаллаа.

Төрийн үйлчилгээ

Эмийн чанарын тухай дүгнэлт гаргах…

 Эмийн  чанарын тухай дүгнэлт гаргах

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 заалт, 23-р зүйлийн 23.1, 23.2 заалтууд, Эми…

Дэлгэрэнгүй...

1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны 1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны төсөв…

3 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 03 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

4 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 04 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

6 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 06 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

 1286 copy

Сайтын зочид


mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр36
mod_vvisit_counterӨчигдөр18
mod_vvisit_counterЭнэ долоот36
mod_vvisit_counterЭнэ сард339
mod_vvisit_counterӨнгөрсөн сард729
mod_vvisit_counterНийт62780

2017 оны Decemberын 16