1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer


Холбоос

FacebookGoogleYahooYoutube

“Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал-Төмс, хүнсний ногооны хадгалалтын технологи” сэдэвт салбарын сургалтыг зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал-Төмс, хүнсний ногооны хадгалалтын технологи” сэдэвт салбарын сургалтыг 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хүнсний бөөний болон импортын худалдаа эрхэлдэг, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дорнод Гурил” ХХК , “Онхоодойн өндөр” ХХК, “Гэрэлт хотхон” ХХК, “Ольхон” ХХК, “Номин трейдинг” ХХК-ийн Дорнод аймаг дахь Хэрлэн номин бизнес төв, “Өгөөж нарлаг” ХХК, “Дээшлэх нар” ХХК, “Айсвн” ХХК, “Дорнод Худалдаа” ХХК, “Дээшлэх нар” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөл 30 хүн хамрагдав.

Хүнсний болон газар тариалангийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартыг сурталчилах, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тариалах, тээвэрлэх, хадгалах, худалдан борлуулах үе шатанд хүнсний аюулгүй байдал алдагдах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд уг сургалтын зорилго чиглэгдсэн.

Уг сургалтын хөтөлбөрийн дагуу хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, импортын ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, цаашид анхаарах асуудал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд явагдах хими, физик, биохими, микробиологийн процессууд, аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ тогтоох тухай, түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавигдах тээврийн хэрэгслийн стандарт, шаардлага, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг импортлохын өмнөх баталгаажилт, импортлох үеийн хяналт шалгалт, гадаад, дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хортон шавж, хог ургамлын нэр төрөл, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд хийгдэх лабораторийн шинжилгээний дээжний хэмжээ, үнэ тариф, “GLOBAL.GAP”-ын тухай, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хадгалах технологийн талаархи илтгэл, мэдээллүүдийг тус газрын дарга М.Өлзийчимэг, лабораторийн эрхлэгч Ц.Батцэнгэл болон ургамал хорио цээр, чанарын хяналт, хүнсний эрүүл ахуйн хяналт, авто тээврийн хяналт, Хилийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчид тавьж оролцлоо.

Мөн сургалтаар “Ольхон” ХХК-ийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалах автомат тохируулгатай хөргүүртэй агуулах, тээврийн хэрэгслийг үзэж танилцав.

Сургалтаар заагдсан илтгэл, мэдээллүүдийг бататгах, сургалтын сонирхолтой болгох үүднээс оролцогчдын дунд “АХА” тэмцээн зохион явуулав. Сургалтыг асуулт, хариулт маягаар явуулсан нь оролцогчдын сэтгэлд хүрсэн сургалт болж чадлаа.

Сургалтын талаархи мэдээ, мэдээллийг орон нутгийн “Мижи-ТВ” телевизээр сурталчилав.

Төрийн үйлчилгээ

Эмийн чанарын тухай дүгнэлт гаргах…

 Эмийн  чанарын тухай дүгнэлт гаргах

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 заалт, 23-р зүйлийн 23.1, 23.2 заалтууд, Эми…

Дэлгэрэнгүй...

1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны 1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны төсөв…

3 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 03 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

4 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 04 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

6 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 06 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

 1286 copy

Сайтын зочид


mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр20
mod_vvisit_counterӨчигдөр31
mod_vvisit_counterЭнэ долоот129
mod_vvisit_counterЭнэ сард632
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1103
mod_vvisit_counterНийт61354

2017 оны Octoberын 18