1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer


Холбоос

FacebookGoogleYahooYoutube

Дорнод аймгийн Халхгол суманд малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт тавьж ажиллалаа.

Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/79 дүгээр захирамжаар томилогдсон Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын Мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2013.04.14-18-ны өдрийг хүртэл хугацаанд Халхгол суманд ажиллаж малын сэг зэм устгалын ажлын явцад хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтанд сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурал, сэг зэм устгалын 2 цэг, 4 багийн засаг даргын ажлын алба хамрагдлаа. Халхгол сумын хэмжээнд хаваржилтын байдал хүндэрсэн, цасны дундаж зузаан хээрийн хэмжилтээр 21 орчим см, хамгийн их зузаан 60 см, хамгийн бага зузаан 1 см байлаа. Цас хайлж шөнөдөө эргэн хөлдөж, хүйтний эрч буурахгүй байгаа нь мал аж ахуйд хүндрэл учруулсан хэвээр байна.

Сумын Засаг даргын 2013.04.08-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлын 16 хэсгийг томилон ажиллаж байна.

Мал олноор хорогдсон Ялалт багийн нутагт 2013.04.01-05-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн 7.5 сая төгрөгийн төслийн санхүүжилтээр Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Д.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг Данжаалангийн арлаас нийтдээ 22 өрхийн 4964 толгой малын сэг зэмийг татахаас 8 өрхийн 1404 толгой малын сэг зэм буюу нийт сэг зэмийн 28,3 хувийг тэвшээр тээвэрлэн Шонх таван толгойн урд талд төвлөрүүлсэн байна.

Сумын хэмжээнд 2013.04.17-ны байдлаар 22434 мал хорогдоод байгаа бөгөөд хорогдсон малын сэг зэмийн 44 хувийг бөөгнөрүүлж тээвэрлээд байна.

Сумын Байгаль орны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сэг зэм устгах 16 цэгт сэг зэмийг төвлөрүүлэх ажлыг Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчийн хяналтан дор хийж байна.

Сумын хэмжээнд сэг зэм устгалын ажлын 5 хэсэг гарч ажиллаж байгаа боловч зөвхөн сэг зэм зөөвөрлөлтийн ажил 44%-тай, цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор устгах нүх бэлтгээгүй устгалын ажил эхлээгүй байна. Сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлж 4-р сардаа багтаан дуусгах талаар сумын Засаг даргад 4 заалттай албан шаардлага өгч, 7 албан тушаалтан, 2 малчинд мэргэжлийн заавар, зөвлөгөө өглөө.

Төрийн үйлчилгээ

Эмийн чанарын тухай дүгнэлт гаргах…

 Эмийн  чанарын тухай дүгнэлт гаргах

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 заалт, 23-р зүйлийн 23.1, 23.2 заалтууд, Эми…

Дэлгэрэнгүй...

1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны 1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны төсөв…

3 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 03 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

4 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 04 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

6 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 06 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

 1286 copy

Сайтын зочид


mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр35
mod_vvisit_counterӨчигдөр18
mod_vvisit_counterЭнэ долоот35
mod_vvisit_counterЭнэ сард338
mod_vvisit_counterӨнгөрсөн сард729
mod_vvisit_counterНийт62779

2017 оны Decemberын 16