1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer


Холбоос

FacebookGoogleYahooYoutube

МЭНДЧИЛГЭЭ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхаа ажилтан, албан хаагчид, тус газарт ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа болон аймгийнхаа нийт иргэд, хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчиддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрхэм зорилгын хүрээнд Дорнод аймгийнхаа нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх нөхцөлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Тус газар нь 2013 онд удирдлага зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, мэргэжлийн хяналт шалгалтын шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, зөвлөн туслах үр нөлөөтэй механизмыг төлөвшүүлэх, улсын байцаагчдад тавигдах шаардлагыг тодорхой болгож, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг баталсан нь олон улсын жишиг, хөгжингүй орнуудад хамгийн хүчтэй хөгжсөн хяналтын хэлбэр болох дотоод хяналтыг зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэж байна.

Дотоод хяналтыг төлөвшүүлэн үйл ажиллагааг нь жигдрүүлснээр төрөөс хийх хяналт шалгалтын хамрах хүрээг багасгаж, эрсдэлтэй цэг, салбарын үйл ажиллагаанд хяналтыг төвлөрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад тавигдах байнгын хяналтыг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажил үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжид өөрт нь шилжүүлж, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн бодлогын нэг гол зорилтын хүрээнд сургалт, зөвлөн туслах үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлж, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаанд нь зөвлөмж өгөх, байгууллагын сургалт зохион байгуулах ажлууд хийгдэж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна.

Улсын байцаагчдын чадавхийг сайжруулах, ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх бодлогын хүрээнд улсын байцаагчдыг мэргэшүүлэх, ёс зүйн зарчим, хэм хэмжээ, ёс суртахууны шаардлагыг эрхэмлэн биелүүлэх, ашиг сонирхолын аливаа зөрчилгүй, нийтийн ашиг сонирхолд нийцүүлж шударга ёсыг баримтлах зарчмыг хангуулж ажиллаж байна.

Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль шинэчлэн батлагдаж, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлсэн зэрэг ач холбогдолтой заалтууд тусгагдсан. Иймд мэргэжлийн хяналтын газраас аймгийнхаа иргэдийг эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нөхцлийг хангах зорилгоор итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Та бүхнийг орон нутагтаа хуулийг биелүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллахад Мэргэжлийн хяналтын газартай нягт хамтран ажиллана гэдэгт би итгэлтэй байна.

 

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.БАЯРХҮҮ

 

 

 

 

 

 

 

Төрийн үйлчилгээ

Эмийн чанарын тухай дүгнэлт гаргах…

 Эмийн  чанарын тухай дүгнэлт гаргах

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 заалт, 23-р зүйлийн 23.1, 23.2 заалтууд, Эми…

Дэлгэрэнгүй...

1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны 1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны төсөв…

3 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 03 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

4 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 04 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

6 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 06 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

 1286 copy

Сайтын зочид


mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр35
mod_vvisit_counterӨчигдөр18
mod_vvisit_counterЭнэ долоот35
mod_vvisit_counterЭнэ сард338
mod_vvisit_counterӨнгөрсөн сард729
mod_vvisit_counterНийт62779

2017 оны Decemberын 16