1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer


Холбоос

FacebookGoogleYahooYoutube

ДОРНОД АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

ТАНИЛЦУУЛГА

Алсын хараа

         МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ – ХҮНИЙ САЙН САЙХАН АМЬДРАЛЫН БАТАЛГАА

Уриа

         Эрсдэлгүй хамт олон, зөрчилгүй обьект

bugd1

Эрхэм зорилго

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилго, стратегийн зорилтын хүрээнд хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд төрийн захиргааны хяналт тавих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээг хэрэглэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, бизнес эрхлэгчдийн таатай орчин бүрдүүлэхэд манай байгууллагын эрхэм зорилго оршино.

2012 онд дэвшүүлсэн зорилтууд

  • Мэргэжлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын жишиг шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэн, хяналт шалгалтын удирдлага, мэдээллийн тогтолцоог нэвтрүүлнэ
  • Иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдлыг дээшлүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангана
  • Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, эрсдэлийг бууруулна
  • Хүний нөөцийн бодлого, удирдлагыг оновчтой хэрэгжүүлж, улсын байцаагчдын чадавхийг бэхжүүлэн, ёс зүй, сахилга, хариуцлагыг өндөржүүлнэ
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын материаллаг бааз, шинжилгээний лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

 

Монгол Улсын Төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйл

  • Нэг: Мэдлэгт суурилсан үйлчилгээ: Хариуцсан ажлаа гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.

 

  • Хоёр:Чадварт суурилсан үйлчилгээ: Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах ажлын зохистой арга барил, ур чадварыг эзэмшиж, түүнийгээ ажлаа үр дүнтэй, бүтээлтэй гүйцэтгэхэд чадамгай ашигладаг байна.

 

  • Гурав: Хууль ёсонд суурилсан үйлчилгээ: Үндсэн хууль, бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.

 

  • Дөрөв: Ёс зүйд суурилсан үйлчилгээ: Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албанд ажиллах бөгөөд ёс зүйн зарчим, хэм хэмжээ, ёс суртахууны шаардлагуудыг эрхэмлэн биелүүлж, ёс зүйн аливаа зөрчил гаргахгүй ажиллана.

 

  • Тав: Шударга ёсонд суурилсан үйлчилгээ:Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа алагчлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, шударга ёсыг баримтална.

 

  • Зургаа: Соёлтой харилцаанд суурилсан үйлчилгээ: Иргэдэд байнга хүдэтгэлтэй хандаж, тэдний итгэл хүндэтгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшиж, эелдэг, уриалга үйл ажиллагаа, үйлчилгээгээ нээлттэй, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг авч, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ үзүүлж ажиллана.

 

  • Долоо: Үнэнч байдалд суурилсан үйлчилгээ: Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, түүнийг аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачлага, идэвх зүтгэл гарган, иргэдэд үзүүлж, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг авч, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлж ажиллана.

 

  • Найм: Шуурхай байдалд суурилсан үйлчилгээ: Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтэд нэн анхааралтай хандаж, хариуг боломжтой хамгийн бага хугацаанд өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.

 

  • Ес: Хариуцлагад суурилсан үйлчилгээ: Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас дөлөх зэрэг аргацаах зохисгүй байдал гаргахгүй, ажилдаа эзэн болж, шийдэмгийн зоримог ажиллан, түүнийхээ үр дүнг биечлэн хариуцаж ажиллана.

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                    Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 1948 онд Халдвартын станц нэртэйгээр анх сууриа тавьсан. 1997 он хүртэл эрүүл мэндийн харъяанд, эрүүл ахуйн хяналтын газар болтол хөгжиж, 1997 оноос Аймгийн Засаг даргын захирамжаар Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр байгуулагдсан. 2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдснаар бүх хяналтын байгууллагуудыг нэгтгэн Мэргэжлийн хяналтын газар болон зохион байгуулагдан ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын албаны даргаар 1997-1999 оны хооронд Б.Гомбосүрэн, 1999 - 2001 оны хооронд   Ц.Энхбаяр,   2001- 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртлэх хугацаанд М.Даваасамбуу нар тус тус ажиллаж байлаа. МХЕГ-ын даргын 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тушаалаар тус газрын даргаар М.Өлзийчимэг 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.

МХЕГ-ын даргын 2010 оны 70 дугаар тушаалаар 4 хэлтэс, захиргаа аж ахуй, итгэмжлэгдсэн лаборатори зэрэг нэгжтэйгээр нийт 76 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна

 

 

 

Манай хаяг: Хэрлэн сумын 6-р баг Ивээл хороолол

Утас: 70584261

Төрийн үйлчилгээ

Эмийн чанарын тухай дүгнэлт гаргах…

 Эмийн  чанарын тухай дүгнэлт гаргах

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 заалт, 23-р зүйлийн 23.1, 23.2 заалтууд, Эми…

Дэлгэрэнгүй...

1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны 1 сарын санхүүгийн мэдээ…

                   Тайлан ТС-1 Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 6-р саðын    &n…

Дэлгэрэнгүй...

2014 оны төсөв…

3 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 03 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

4 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 04 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

6 сарын санхүүгийн мэдээ…

2013 ÎÍÛ 06 ÑÀÐÛÍ ТªÑÂÈÉÍ Ã¯ÉÖÝÒÃÝËÈÉÍ ÌÝÄÝÝ Дорнод аймгийн Ìýðãýæëèéí Õÿíàëòûí Газар &nbs…

Дэлгэрэнгүй...

 1286 copy

Сайтын зочид


mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр20
mod_vvisit_counterӨчигдөр31
mod_vvisit_counterЭнэ долоот129
mod_vvisit_counterЭнэ сард632
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1103
mod_vvisit_counterНийт61354

2017 оны Octoberын 18